2011-11-01
сонирхолтой


“Амьд араг яс” хэмээн хочлогдсон энэ залуу тэр vеийн хамгийн сонирхолтой бас гаж гэмээр тоглолтуудын гол “vзvvлэн” болдог байв. Циркийнхэн тэр vед гадаад төрхөөрөө маш содон хvмvvсийг өндөр vнээр хөлслөн авч тайзан дээр гаргадаг байжээ. Жон Кофи-г “амьд араг яс” гэхээс гадна “сvvдрэн хvн” гэж хочилдог байв.

Жон Кофигоос өмнө нь Айзек Спраг гэгч эр хамгийн туранхай циркчин байжээ. Маш их алдартай байсан тvvний эрvvл мэнд нь асар их муудаж, тайзаа орхихоос өөр аргагvйд хvрсэн тул циркийнхэн орных нь хvнийг хайсны эцэст Жон Кофиг олсон байна.

Vзэгчид “амьд араг яс” гэдэг хочтой нэгэн хvн циркийн ертөнцөд байдаг гэдгийг сайн мэдэж байсан боловч яг царайгаар нь мэддэггvй байсан тул Жон Кофи шинэ ажилдаа дасахад хялбар байжээ. Жон Кофи нь 1852 онд Огайо мужид мэндэлсэн байна. 1881 оныг хvртэл бусадтай ижилхэн хэвийн жинтэй эр байсан бөгөөд vсчингийн ажил эрхэлж, чамгvй мөнгө олохын сацуу багш мэргэжилтэй Мэри хэмээх бvсгvйтэй гэрлэж 7 хvvхдийн аав ээж болцгоожээ. Гэтэл 1881 онд тэрээр гэнэт жингээ алдаж эхэлсэн байна. Учир нь vл ойлгогдох гэнэтийн туралт нь 32 кг жинд хvрэн зогсчээ. 171 см өндөртэй эр хvн 32 кг жинтэй байна гэдэг жинхэнэ аймшиг гайхамшиг байв.
Ингээд тэрээр Чикагогийн нэгэн хямдхан музей-д “Огайо-гийн араг яс”-аар ажиллахаар болжээ. Тvvнийг цээж нvцгэн зогсоход нь хавирганых нь ясыг музейн том танхимын нөгөө өнцөгөөс тоолох боломжтой байж. Харин бvх хавиргаа тоолуулж дууссаныхаа дараа Жон загвар өмсөгч, жентльмэн гээд олон янзын хvний пооз аван зогсож, хvмvvсийг хөгжөөдөг байв. Тэр vедээ моданд орж байсан маш ганган чамин боловч хэт тураалтай биеийг нь улам тодруулсан судалтай хослол, өндөр бvрх малгай, гинжтэй цаг, өрөөсөн нvдний шил зэрэг нь тvvний имиж байжээ
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax