2011-11-01
сонирхолтой
Стивен Кингийн “Ногоон бvс” хэмээх эмгэнэлт киног мэдэхгvй хvн байхгvй биз ээ. Vнэхээр гайхалтай дэлгэцийн бvтээл атлаа нэг ч “Оскар” хvртээгvй энэхvv хачирхалтай тvvхтэй киноны гол дvр болох Жон Кофи– г бид хvvхэд шиг цайлган атлаа бурхан шиг чадалтай, аварга биетэй хар арьстаар нь мэднэ. Тэгвэл Стивен Кингийн “Ногоон бvс” киноны Жон Кофи нь бодит амьдрал дээрээ киноныхоосоо тэс өөр хvн байжээ. Дэлхий дахиныг уйлуулж, уярааж чадсан маш сайн бvтээл болох уг киног бодит амьдрал дээрээс сэдэвлэсэн боловч гол дvрд нь дэндvv эсрэг тэсрэг хvнийг тоглуулсан гэвэл та гайхаж байна уу? Жинхэнэ Жон Кофи бол 19-р зууны эхэн хагаст Америкад амьдарч байсан нэгэн бөгөөд хэтэрхий содон гадаад төрхнөөсөө болж театр болон циркэд төлбөртэйгээр vзvvлбэр vзvvлдэг байжээ. Учир нь дэндvv том биетэй хар арьстан байсан болохоороо биш харин Жон Уильям Кофи нь дэндvv жижигхэн биетэй, “амьд араг яс” хочтой нэгэн байсан болохоор тэр... Гэхдээ жинхэнэ Жон Кофи нь кинон дээр гардаг шиг эрдэм чадалтай, бас шоронд хоригдож байсан тvvхтэй хvн биш ажээ. Зvгээр л энэ хvний нэрийг нь зээлдсэн бололтой..
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax