эдийн засгийн хувьсгал

бичсэн: Бямка , 2011-11-01,12:42

ДНБ-ий бодит өсөлт ба эдийн засгийн хямралын тодорхойлолт

Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2009 оны эхний хагас жилийн байдлаар сөрөг үзүүлэлттэй буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3%-иар буурсан байна. Үүнд аж үйлдвэрийн боловсруулах дэд салбар мөн түүнчлэн барилгын салбарын уналт нөлөөлжээ.
Хэдий Дотоодын Нийт Бүтээгдэхүүний бодит өсөлт сөрөг тодотголтой гарсан ч уналтын хурд нь 2009 оны эхний улиралтай (-4.5%) харьцуулахад эрс саарсан байна. 3-р улиралд ДНБ-ий бодит өсөлт ямар байх нь сонирхол татаж байна. Хэрэв дахин буурсан үзүүлэлттэй гарвал Монгол Улс “албан ёсоор” хя...