2011-11-01
төр
Төрийн удирдлагын түүх 1. Уламжлалт үе. XIX-Аж үйлдвэржилтийн үе 2. Бюрократ үе. Аж үйлдвэржилтийн үеэс XX зууны 70-аад он хүртэл. 3. Пост бюрократ үе. XX зууны 80-аад оноос өнөөг хүртэл. 1.Уламжлалт үе: А. Овог аймгийн. Б. Патриархал буюу уламжлалт нийгмийн удирдлагын үе. В. Патримониаль буюу абсолют хаант засаглал гэж 3 хуваадаг. А. Энэ үе нь овгийн тэргүүн аймгийн зонхилогч түүнийг тойрон хүрээлэгчдийн удирдлага юм. Гол зарчим нь овог аймгийн тэргүүнд үнэнчээр зүтгэх түүний нийгмийн хувиарлалтаас түлхүү хүртэх, харин тэргүүн овог аймгийн аюулгүй байдлыг хангах явдал байдаг. Б. Уламжлалт язгууртны засаглал буюу төр улс үүсэж эхэлсэн үе. Овог аймгууд нэгдэж аймгийн холбоог үүсгэж байсан. Цэргийн ардчилал буюу хуралдайгаар аймгийн тэргүүнийг сонгох болсон. Уламжлалт язгууртнууд буюу өөрийн гэсэн газар нутаг, ЭЗ, цэрэгтэй байжээ. Хаанд зөвхөн хамгаалуулах гэж л захирагдна. Хаанд язгууртнууд татвар төлөх үүрэгтэй бөгөөд энд санхүүгийн эх үүсвэр чухал байжээ. Өөрөөр хэлбэл хааныг эсэргүүцэх чадвар язгууртнуудад байсан. Ингээд хаанаас тодорхой хэмжээний урамшуулал олгох болсон нь хааны суурийг баталгаажуулах зорилготой байв. Жишээ нь Модун шаньюй. Уг патриалхал үе нь дундад зууныг хүртэл явсан байдаг. Мөн хэмжээгүй эрхт хаант засаг тогтох болсон. В. МНТ- Хөвчийн уулс хөрвөж Хөнжилдөө унтах завгүй ….МНТ зохиолд Жамуха яагаад ялагдах болов. Тэрээр уламжлалт язгуурнуудад түшиглэж байсан бол Тэмүүжих харц ард, өөрт нь үнэнч хүмүүст тулгуурласан бөгөөд язгууртнуудад Тэмүүжин болгоомжтой хандаж байжээ. Харин Европд хааны засаглал бэхжих шаардлага бий болсон нь олон жилийн дайны эх үүсвэр нь язгууртнууд болж, тэдний хааны зүгээс эрх мэдлийг нь бууруулах болсон. Эхэндээ хаанаас цол өгдөг байгаад яваандаа худалдах болсон нь түүний нэр хүндийг бууруулах болсон. Аймаг цэрийн аравтын тогтолцоо нь: 1. Төрийн ой санамж. 2. ЭЗ-ийн нөөц тооцоог хийх боломжтой. 3. Иргэний харъяалал. 4. Цэргийн нөөц тоог сайн мэддэг. 5. Уг жижиг нарийн тогтолцоо нь хүчтэй сөрөг хүчин болж чадахгүй зэрэг ач тустай байжээ. Төрийн түшмэдүүд нь язгууртнуудтай зөрчилдөх болж түшмэлийн тогтолцоо бий болж эхэлсэн. Сэргэн мандал- шашныг зөвөөр ойлгож эхэлсэн үе. Эндээс шашны засаглал, язгууртнуудын засаглалыг хязгаарлах зорилгоор түшмэлийн тогтолцоог гаргаж ирсэн нь бюрократ ёсны урьтач үе байлаа. Анх хөгжиж эхэлсэн газар бол Хятад юм. Бюрократ нь үүсэх болсонд аж үйлдвэржилтийн үе хүчтэй нөлөөлсөн. Хятадад дээрээсээ бюрократ үүссэн бол Европд доод шатнаасаа үүссэн байдаг. Түшмэдүүд нийгэмд биеэ даасан хүч болон үүсвэл маш аюултай бөгөөд хуулиндаа хахууль авахыг хориглосноор, цалин бага байгаа зэрэг шалтгаанаас нууцаар эрх мэдлээ ашиглаж эхэлдэг. Европд харин аж үйлдвэржүүлэлтийн үе буюу нийгмээс шаардлагатайгаар дороосоо үүсэж эхэлсэн байдаг. Шашны хувьд Дорнын шашин номхон хүлцэнгүй байхыг, Христийн шашин тэмцлийг номлож байсан. Бюрократ ёс бий болсноор яс үндэс гарал үүслээр бус мэдлэгийг гол шалгуур болгох болсон. Жишээ нь аж үйлдвэржилтийн үед шинэ хөрөнгөтнүүд гарах болж уг байр сууриа баталгаажуулах болсон бөгөөд ингээд нам үүссэн байдаг. Мөн хүн аливаа зүйлийг хийхдээ оюун ухаанаа удирдлага болгосон ажээ. Хүнд суртал бол бюрократын нэг элемент юм. Нийгмийн амьдарлыг зохицуулах шаардлага нь хүнийг нэг загварт оруулах болсон. Өөрөөр хэлбэл шатлан захирах явдал буюу асуудлыг шатлан авч үзэх болсонтой холбоотой. Үндэстний төр үүссэн нь хүчирхийллийн онолын дагуу хүчтэй нь хүчгүйгээ гэсэн үзлээр дайн гарах болсон ба төр дотроосоо хөгжих хэрэгтэй болсон. Аж үйлдвэржилт Англи Недерландад хүчтэй хөгжиж, түүнийг нь Европийн бусад орон гүйцэх хэрэгцээ тулгарсан ба эндээс төрийн зохион байгуулалт хэрэгтэй болсноор бюрократ ёс үүссэн. Харин либераль буюу төрийн зохицуулалт бага үе буюу 1920-1930 оны хямралаас төрийн хүчтэй зохицуулалт мөн л шаардлагатай болсон бөгөөд Герман Европд хүчтэй байсан нь төрийн төвлөрсөн тогтолцоо уг улсад үүссэнтэй хобоотой байлаа. Ингээд хүчний ноёрхол багассан 1970-аад оны хямрал нь ОПЕК-ын нефтийн экспортийн хязгаарлалттай холбоотой байв. Эндээс неолиберализм гарч ирэн төрийн хүчийг хязгаарлаж эхэлсэн. Төрийн удирдлагын шинжлэх ухааны үүсэл хөгжил, судлах зүйл Төрийн удирдлага нь улс төрийн шинжлэх ухаанаас ангид шинжлэх ухаан юм. Энэ талаар сүүлийг үеийн судлаачид санаа нэгтэй байх болжээ. XIX зууны эцсээр хотуудад эхэлсэн захиргааны шинэчлэлийн нөлөөгөөр төрийн албанд мэргэшсэн хүмүүсийг ажиллуулах шаардлага өсөн нэмэгдэж, үүнийг дагаад их дээд сургуулиудад төрийн удирдлагын шинжлэх ухааныг хөгжүүлэх болжээ. XIX зууны эцэс XX зууны эхэн хүртэл төрийн удирдлагын шинжлэх ухааныг улс төрийн шинжлэх ухаан болон төрийн эрх зүйн хамтатган авч үздэг байв. Энэ хандлага зарим талаар одоо ч хадгалагдсаар байна. Төрийн удирдлага судлах явдал XIX зууны дунд үе буюу бюрократ ёсны хөгжилтэй холбоотойгоор идэвхижсэн байна. Энэ үед улс төр ба төрийн удирдлагыг нэгтгэн ойлгож байсан бөгөөд энэ талаар Гегел, Маркс зэрэг судлаачдын бүтээлд тусгагдсан байдаг. Тухайлбал Гегель бюрократ ёсны хөгжлийг нийгмийн хөгжлийн зүй тогтол, улс төрийн удирдлагын зайлшгүй хэлбэр гэсэн бол Маркс төрийн удирдлагын хөгжлийг нийлээд ул суурьтай авч үзсэн боловч бюрократыг улс төрөөс салгаж үзээгүй байна. Харин Жон Миллс төлөөллийн ардчилалыг тэнцвэржүүлж хязгаарлагч нь бюрократ ёс буюу төрийн удирдлага байж болно. XIX зууны эцсээр Английн судаач О.Мисканин, Америкын судлаач Вудроу Вилсон нар төрийн удирдлагад хийсэн томоохон судалгаагаар түүний хөгжлийг урагш ахиулсан байдаг. Мисканины гол үзэл нь бюрократуудын үндсэн мөн чанар, эрх ашиг нь төрд бус өөрт үйлчилэхэд чиглэдэг бөгөөд тэд төсвийн хөрөнгийг аль болох өөрсдийн ЭЗ-ийг бэхжүүлэхэд ашигладаг. АНУ-ын Ерөнхийлөгч асан Вилсон “Захиргаа судлал” хэмээх бүтээлээрээ төрийн удирлагын зохион байгуулалтын үндсийг нийлээд тодруулжээ. Гэвч уг судалгаанууд нь Веберийн судалгаа хүртэл тодорхой чиглэл, үзэл баримтлалд тусгагдаж чадаагүй байна. XX зууны эхээр Германий судлаач Вебер “Аж ахуй ба нийгэм” бүтээлээрээ төрийн удирдлага дахь үндсэн зарчим болох бюрократ ёс, түүний бүтэц, агуулгыг нарийвчлан тодруулж, төрийн удирдлага нь улс төрөөс андгид байна гэсэн санааг гаргасан. Веберийн тодорхойлсноор : “Бюрократ нь байгуулгын социологи буюу нийгмийн харицааг зохицуулах удирдлагын хэрэгсэл багаж зэвсэг юм”. Гэвч түүхэн нөхцөл байдал энэ судалгааг өөр талаас нь авч үзэхэд хүргэсэн. Жишээ нь: Дэлхий нийтийн эдийн засгийн анхны хямрал нь төрийн удирдлагыг улс төртэй холбож өгсөн бөгөөд улс төрийн аливаа бодлого шийдвэрийг үг дуугүй хэрэгжүүлэгч машин болгосон. Энэ нөхцөл байдлаас XX зууны II хагас хүртэл улс төр төрийн удирдлага хоёр хоорондоо ялгарахаа больсон. 1960-аад оны үед судлаачдын дунд Веберийн сэргэн мандал буюу бюрократ ёсыг сэргээх болсон бөгөөд учир нь 1930-40-өөд оны судалгаанууд нь зөвхөн эрдэм шинжилгээний хүрээнд байснаас бус практикт хэрэглэж болохүй байсан. Үүнд: 1. Дайн 2. Улс төр, төрийн удирдлага хоёр хэт нягт байсан. Харин 1950-60-аад оны түүхэн хөгжил нь тухайн үеийн хөгжилтэй орнуудыг колоноос нь салгаснаар бэлэн баялагийн нөөцөө алдахад хүргэсэн. Ингэснээр үйлдвэрлэл болон захиргааны бүтэц өөрчлөгдөх зайлшгүй шаардалага бий болжээ. Ингээд төрийн удирдлагыг судлах шаардлагаар 1950-1970-аад оны судалгаа нь төрийн удирдлагын шинжлэх ухааныг бие даасан гэж тогтоосон байдаг. 1970-ад оны оны хямрал нь төрийн бюрократ удирдлага, түүний цар хүрээнд хязгаарлалт хийх нөхцөл бүрэлдүүлсэн. Энэ хямралаас улс төрийн консерватив үзэл төрөн гарч, төрийн зохион байгуулалтыг хязгаарлах, төвлөрлийг багасгах, төрийн өмчийг хувьд өгөх зэрэг үйл ажиллагааны эхлэлийг тавьсан. Энэ нь 1980-аад оын “засаглалын шинэтгэл” гэдэг нэр томъёг бий болгосон бөгөөд уг үйл ажиллагаа нь Англи, Америк, Недерланд, Швед, Австрали, Шинэ Зеланд гэх мэт олон оронг хамарч өөр өөрийн онцлогоор төрийн удирдлага болон улс төрийн засаглалд шинэчлэл хийв. Энэ шинэчлэлт нь төрийн удирдлагын үр ашиггүй, хүнд сурталтай, нийгмийн гишүүдийн эрх чөлөөг хязгаарласан, ЭЗ-ийн үрэлгэн, төсвийн хөрөнгийн ихээхэн хувийг хамарсан, байгуулгуудыг засахад чиглэгдэж байна. Гэвч энэ амар ажил биш гэдэг нь сүүлийн 30-аад жил харуулж байна. Вебер “Ирэх зуунд бюрократын ноёрхол тогтно. Учир нь тэдний мэргэжлийн мэдлэг нь түүний ноёрхлыг хангана. Орчин үеийн нэг ч нийгэм бюрократгүйгээр оршин тогтнож чадахгүй” гэж тодорхойлсон байна. Төрийн удирдлагын шинжлэх ухаан нь мэргэжлийн үүднээс нийгэмд тулгамдсан асуудлын шийдвэрлэхэд түүний үйл ажиллагааг шинжлэх ухааний үндэстэй, рациональ явуулахад тусгах зорилготой. Төрийн удирдлагын рациональ хандлага нь: 1. Нийгэмд тулгамдсан шйидвэрлэвэл зохих асуудлыг тодорхойлоход чиглэдэг. 2. Асуудлыг тодорхойлсны дараа таамаг дэвшүүлнэ. Өөрөөр хэлбэл уг таамгаа нотолно. 3. Асуудлыг шийдвэрлэх альтернатив хувилбар хайна. 4. Хувилбаруудаас мөн л мэргэжлийн түвшинд сонголт хийнэ. 5. Төлөвлөгөө буюу хэрэгжүүлэхэд хэргэтэй бүх хүчин зйүлийг тооцно. 6. Батлагдсан төлөвлөгөөний дагуу хэргжүүлэх явц эхэлнэ. Хэрэгжүүлэх явцад хяналтын монитор буюу урьдчтлан тооцоолоогүй асуудал, доголдлыг илрүүлнэ. 7. Үр дүнг тооцож тайлан гаргана. Аливаа асуудлыг 100% шийдэгдэнэ гэж байхгүй бөгөөд шинэ асуудлууд гарч ирнэ. Тайланд энэ бүгдийг тусгана. Үүнийг төрийн удирдлагын рациональ шинж гэнэ. Төрийн удирлагын салбар нь хүний нөөцийг судалж, нийгэмд шаардлагатай нөөцөөр хангахад бэлдэх үүрэгтэй. Улс төрийн бодлого боловсруулах үйл явц ба төрийн бодлого болж хэрэгжих, түүний мөн чанар Улс төрийн бодлого боловсруулах үйл явц ба төрийн бодлого болж хэрэгжих процессыг ардчилсан тогтолцоонд тулгуурлана. Ардчилсан төр засаг нь хүн төрөлхтөний түүхийн бүхий лүед оршиж байсан төр засаглалын бүхий л хэлбэрүүдээс хамгийн давуутай нь гэдэгт судлаачид санал нэгддэг. Өөрөөр хэлбэл: 1. Ардчилсан төр засаг нь харгис догшин ёс суртахуунгүй дарангуйллын засаг гарахаас сэргийлдэг. 2. Ардчилсан төр засаг нь иргэд ардчилсан бус төрийн олгодоггүй, олгож чаддаггүй эрх, эрх чөлөөг олгодог. 3. Ардчислан улс төрийн систем нь өөр ямар ч улс төрийн системээс удаан орших боломжтой. 4. Ардчилсан улс төрийн систем түүний төр засаглалын механизм байнга шинэчлэгдэж байх боломж байдаг. Энэ процесс нь алхам алхмаар бодит практикаар хэрэгждэг. 5. Ардчилсан төр засаг нь хүмүүст ашиг сонирхлоо хамгаалахад нь тус болдог. Жишээ нь Жон Милл “Бид тухайн Засгийн Газрын зан үйлийг бүрэн хэмжээгээр тодорхойлдог болсон үед л Засгийн Газрын дур зоргын авирлал болон түүнд нөлөөлж түүний үйлдлийг залан чиглүүлж байгаа тэр хүмүүсээс өөрсдийнхөө эрх ашиг сонирхлыг хамгаалж чадна. Өөрөөр хэлбэл нийт иргэд төрийн эрх мэдлийн системд оролцдог болохоос өөр илүү зүйл үгүй. Чухам энэ л ардчилсан засаг болно” гэжээ. 6. Ардчилсан засаг нь хүнд өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг хэрэгжүүлэх хувь хүн өөрийнхөө сонгосон амьдарлаар амьдрах дээд зэргийн боломж олгодог. Өөрөөр хэлбэл бие хүний хөгжилд нийгмийн зохион байгуулалтын ямар ч хэлбэрээс илүү таатай нөлөө үзүүлдэг. 7. Ардчилсан засаг нь иргэний нийгэм болон бусад бүх хяналтын системийн тусламжтай төрийн удирдлагад ёс суртахууны хариуцлагын дээд зэргийн боломж олгодог. 8. Зөвхөн ардчилсан засаг нь улс төрийн тэгш эрхийг харьцангуй өндөр түвшинд хангадаг. Ардчилсан улс трөийн системд улс төрийн бодлого боловсруулах үйл явц дараах процессыг дамжин бий болдог. Үүнд: Улс төрийн бүлэглэлүүд өөрсдийн сонирхол , үзэл бодол, итгэл үнэмшлээр нэгдэж энэ сонирхлоо илэрхийлэх үзэл баримтлалыг нийгмийн бусад бүлгийн сонирхолтой нийцүүлэхийн тулд тэдний сонирхлыг тодорхой түвшинд тусгаж дэмжлэг авахыг хүсдэг. Энэ хүрээнд Алмондын тодорхойлсон “нийгмийн сонирхолд артикуляци, агрегаци явуулах” бөгөөд улс төрийн бүлэг тус бүр өөрийн үззэл, бодлого, сонирхлоо нийгмийн сонирхолтой нийцүүлсэн бодлого болгож тодорхойлдог. Улс төрийн хүчнүүдийн бодлого нь ийнхүү нийгмийн олонхи бүлгүүдйин сонирхолтой дахцаж байж сая бодит хүч болж ардчилсан, шудрага, бүх нийтийн сонгуульд ялснаар төрийн эрх барьж бодлого зорилгоо хэрэгжүүлэх боломж олж авдаг. Гэвч орчин үеийн ардчилсан нийгэмд эрх баригчийн улс төрийн бодлого 100% хэгжих боломж хзгаарлагдмал. Учир нь сонгогчдын тодорхой бүлэг өөр өөр боломжийг дэмжих цөөн төлөөлөгчдөө оруулсан байдаг. Тухайн улсын улс төрийн бодлогын эцсийн түвшин нь парламентын засаглалтай оронд парламент дахь намын маргаан болох ба энэ хүрээнд улс төрийн бодлого тодорхойлж, эцсийн шийдвэр олонхийн шийдвэрээр гарна. Ийм нөхцөлд цөөнхийн эрх ашиг, тэдний оновчтой саналыг улс төрийн бодлогод тусгах нь либераль ардчилалын үндсэн зарчим бөгөөд үүнийг хэрэгжүүлэх механизм нь “нууц санал хураалт ” байдаг. Парламентаас хууль хэлбэрээр гарах улс төрийн бодлого нь төрийн үндсэн үүрэг, түүнийг зөрчихгүй байх хяналтаар ордог. Энэ хяналтыг Монголын улс төрийн системд ерөнхийлөгчийн институт үүрэг хүлээдгэг. Гэвч үүнийг хэрэгжүүлэх механизм учир дутагдалтай байдаг. Төрийн хяналтаар орсон улс төрийн бодлого эцсийн бүлэгт төрийн бодлого болон гүйцэтгэх засаглалд ирдэг. Гэхдээ гүйцэтгэх засаглалын аппаратын оройд төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, хариуцлага хүлээх, улс төрийн зааглалын тодорхой субьектууд байдаг. Үүнийг улс төрийн танхим гэдэг. Эцсийн шатанд улс төрийн бодлого хэрэгжүүлэх үйл явц төрийн бюрократ албанд албанд олгогдох бөгөөд тэд энэ хүрээнд тодорхой мэргэжлийн эрх чөлөө буюу автономит эрхтэй байдаг. Карл Манхем улс төрийн бодлогыг засаг захиргааны бодлого болгож хувиргах үйл явц хэмээн төрийн бюрократыг тодорхойлсон байдаг. Төрийг удирдах хамгийн шилдэг арга нь ардчилал биш юм. Учир нь ул төрийн удирдлагын шийдвэр нь ардчилсан аргаар гарч хувийн бүлэгтээ төрийн шийдвэр болсон нөхцөлд түүнийг хэрхэн оновчтой хэрэгжүүлэх вэ гэдэг нь Засгийн Газрын үүрэг, түүний хариуцлага болдог. Төрийн удирдлагыг яагаад мэргэжилтнүүдэд даалгаж болохгүй гэж? Гэсэн асуулт тулгарна. Үүнд хариулах нь бидний зорилго юм. Төрийн удирдлагын үнэт зүйлс Төрийн захиргааны ажилтны эрхэмлэдэг үнэт зүйлс нь боловсруулж хэрэгжүүлдэг улс төрийн засаглалын бодлого шийдвэрийн үндсэн дээр гаргасан хөтөлбөрүүдэд тусгалаа олдог. Үнэт зүйлс гэдэг бол бие хүний онцлог эсвэл хэсэг бүлгийг тодорхойлогч шинж чанарыг илтгэж шууд ба шууд бусаар илэрлээ олдог. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчид, түшмэлүүд үйл ажиллагааныхаа арга хэлбэр, зорилгыг сонгон авахад нөлөөлдөг хүчин зүйлүүд юм. Бие хүн эсвэл хэсэг бүлэг хүний үнэт зүйлсийг тэдгээрийн үйл ажиллагаа, ялангуяа өвөрмөц нөхцөл байдал дахь зан үйлээр дамжуулан ажиллах замаар тодорхойлж болно. Тухайлбал олон хүн ажилладаг байгуулгад дээрээсээ тогтоосон дэг журманд захирагдаж, түүнд тодорхой хэмжээнд нийлсэн үнэт зүйлс бүрэлддэг. Аливаа байгуулгыг тодорхой зорилго биелүүлэхийн хүрээнд байгуулдаг. Энэ зорилгын хүрээнд тухайн байгуулгын бүтэц, түүний үйл ажиллагаанд зарчмыг биелүүлэх журмыг бий болгодог. К.Маркс “аливаа байгуулгын дүрэм журманд хэт шүтсэн үзэгдэл нь тухайн байгуулгын зорилгыг тодорхойгүй болгож, дүрэм журам нь зорилго нь болдог. Үүнийг зорилгын солигдол гэнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл нийгэм үргэлж өөрчлөгдөж хувьсаж байдаг учир дүрэм журам мөн адил дагаж хувьсаж өөрчлөгдөх шаардлагатай байдаг. Мөн дүрэм журмаар зохицуулж болдоггүй зүйл гэж байдаг. Гэтэл бүгдийг дүрмийн дагуу хийх гэсэн үйл ажиллагаа нь эцэстээ хүнд суртлын аппарат болж хувирдаг. Өөрөөр хэлыэл корпоратив үнэт зүйлс үүсдэг. Орчин үеийн шинжлэх ухаан техникийн хөгжил төрийн бюрократ бүтцэт өргөн боломж нээж өгч байгаа ч үндсэн мөн чанарыг өөрчилж чадахгүй. Өөрөөр хэлбэл бюрократ нь авторитар ба тоталитар шинжтэй удирдлага юм. Үүнийг Ж.С.Миллс төлөөлөн удирдах ёсны сөрөг үр дагаварыг хязгаарлагч гэж бюрократыг тодорхойлсон. Бюрократ гэдэг бол албан тушаалтны үйл ажиллагаагаар дамжин хэрэгждэг удирдлагын арга механизм юм. Нэг талаар механизм буюу хувь хүнээс хамааралгүй зохион байгуулалтын үйл ажиллагаа гэж ойлгогддог ч нөгөө талаас эрх мэдэл бүхий албан тушаалтны үйл ажиллагаа буюу шинж чанар юм. Түшмэлийн үзэл санааны үндэс нь ажил хэргийн тухай тухайн цаг хугацааны бодлого байдаг. Түшмэлийн хэв шинж нь иерархийн шатлал бүрд өөр өөр байдаг. Бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс зүйн үндэслэл, засаг захиргааны ажилтан ба бусад хүмүүсийн өдөр тутмын зан үйлд ихээхэн ялгаа байдаг. үнэт зүйлс засаг захиргааны удирдлагын үүднээс ёс суртахууны хувьд зөв бодлого гэж юуг хэлэх нь ихээхэн маргаантай байдаг. Ихэнхи хүн төр захиргааны удирдлагыг хүн хүч, материал, техникийн нөөцийг ашиглахыг тавьсан зорилгоо хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа гэдэг. Зөвхөн зохион байгуулалтын үр ашиг, нөлөөний тухай ярих нь төрийн албыг өрөөсгөл ойлгоход хүргэдэг. Жишээ нь бизнесийн салбар эрхлэхийг хүсэхгүй, эрхэлж чадахгүй салбар төрд байдаг. Үүнийг төр хүссэн хүсэээгүй хэрэгжүүлдэг. Жишээ нь шуудангийн салбар… Төрийн зохион байгуулалтыг орчин үед үр ашиг, өрсөлдөөний нөхцөлд шилжүүлж бизнесийн хэлбэрт оруулах хандлага хүчтэй болсон. Үүнийг төрийн шинэ менежмент гэдэг. Төрийн шинэ менежментээс болгоомжлох хэрэгтэй. Өөрөөр хэбэл энэ нь төрийн хэвтээ тэнхлэгийн удирдлага юм. Эндээс төрйин албаны ёс зүй унахаас гадна салбар бүрийн монополь дарга нар бий болох муу талтай. Удирдлагын заримыг тодорхойлж, зохион байгуулалтын аргыг сонгож авахад нөлөөлдөг үнэт зүйл бол захргааны уламжлалт үйл ажиллагаанд гүнзгий шингэсэн. Энэ хүрээнд захиргааны тал шинэчлэлийг хэрэгжүүлэгч консерватив шинжтэй байдаг. Жишээ нь салбар яамны сайд нь мэргэжлийн ажилтан эсвэл улс төрийн ажилтан байхын аль нь дээр вэ? Хамгийн гол нь шийдвэр гаргах үйл явц нь улс төрийн шинжтэй байдаг. Төрийн албаны үйл ажиллагааны үндсэн зарчим Төрийн удирдлага нь эрх, үүрэг, хариуцлага, хяналт гэсэн 4-н үндсэн функцээс бүтэх ба эдгээрийн үйл ажиллагаанд ардчилал, шудрага ёс, тэгш эрх, хууль дээдлэх, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг хангах зэрэг зарчмуудыг хэрэгжүүлдэг. Эрх мэдэл Төр нь нийгмийн харилцааг зохицуулах үүднээс тодорхой үүсмэл эрх мэдлийг бий болгож, боловсрол, мэдлэг чадвар бүхий хүмүүст энэ эрхийг олгож тэднээр гүйцэтгүүлдэг. үүнийг улс төрийн шинжлэх ухаанд нийгмийн засаглал хэмээдэг. Энэ нь тодорхой бүлэг хүмүүс нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндийн давуу эрх олгож байгаа хэрэг юм. Ингэснээр энэ эрх мэдэл нь хүмүүсийн жам ёсны тэгш эрхийг зөрчсөн хэрэг болж, нийгмийн социал ялгарал нэмэгдүүлдэг. Гэвч үүнийг нийгмийн харилцаанд тэнцвэржүүлэх үүнднээс эрх мэдлийг хуваах, хязгаарлахтөдийгүй үүнд хяналт, хариуцлагын системийг тогтоодог. Үүнийг төр гэх бөгөөд төр нь хүмүүсийн хүсэл зоригийн нэгдэлд тулгуурласан эрх мэдлийн легитим шинж бүхий оюун санааны хийсвэр үнэт зүйлс юм. Өөрөөр хэлбэл хамгийн дээд эрх мэдэл бүхий хэн нэг хүн өөрийгөө төр гэж хэлэхгүй. Хүн төрөлхтөний түүх абсольютизмын үеийг туулж өнгөрсөн бөгөөд хүмүүсийн оюунд дахин давтагдашгүйгээр үлдсэн. Гэвч хүчээр хэмжээгүй эрх хаант засаг тогтоож болох хэдий ч энэ нь удаан насгүй дан ганц тухайн улс, үндэстэн бус олон талын харилцан хамааралтай орчин үеийн дэлхийн дэг журманд нийцэхгүй болсон. Ч.Бернард эрх мэдлэ гэдэг нь байгуулгыг удирддаг тухайн нэг хүн бус харин хүлээн зөвшөөрөгдсөн бүхэл бүтэн байгуулгыг хянан шалгах хүчин чадал юм. Албан ёсны үйл ажиллагаа нь тодорхой зарчмыг биелүүлэх үүднээс байгуулгын дүрэм журмын хүрээнд явагдах учиртай. Салбар байгуулгууд буюу. Системийн доторхи эрх мэдлийн тогтолцооны хувиарлалттай нэгдсэн дүрэм нь байгууллагын үйл ажиллагаанд гарч болох бүхий л зөрчилдөөнийг багасгахад чиглэдэг. Ямарваа нэг албан ёсны зохион байгуулалтын үйл явцыг засаглах юм уу эсвэл шийдвэр гаргах үйл яцад оролцох гэх мэтээр тухайн байгуулын оролцогч гишүүн уг албан ёсны зохион байгуулалтыг хүлээн зөвшөөрч байгаа нөхцөлд эрх мэдэл нь тухайн зохион байгуулалт доторхи засаглалын мөн чанар болдог. Бернардийн тодорхойлсноор 4-н үндсэн нөхцөл хангагдсан үед хүмүүс эрх мэдлийг легитим байдлаар хүлээн зөвшөөрдөг. Үүнд: 1. Эрх мэдлийн тушаал захирамж ойлгомжтой байх. 2. Шийдвэр нь тухайн байгуулгын зорилготой харшлахгүй байх. 3. Эрх мэдлийн шийдвэр нь гүйцэтгэгчдийн сонирхолтой нийцэж байх. 4. Гүйцэтгэгч нь шийдвэрийн зорилгод бие бялдар, оюун санаа, мэдлэг чадварын хувьд тохирч байх. Аливаа бюрократ байгуулгын зохион байгуулалт нь босоо буюу иерархи тогтолцоотой байдаг. Энэ нь доод салбар нь дээдээ захирагдна, харин доороос дээд захиргаандаа санал тавих эрхтэй байдаг ажээ. Хэн нэг этгээд тухайн эрх мэдлийг эзэмшин удирдан чиглүүлэгч засаглалд оролцохын тулд томилогддог. Бюрократ бүтцэд тодорхой үүрэг гүйцэтгэхийн тулд албан тушаалд томилогддог бөгөөд энэ нь нарийн эрэмбэ дараатай зохион байгуулалт юм. Өөрөөр хэлбэл сонгогдсон албан тушаалтнуудад эрэмбэ дараа байхгүй. Учир нь сонгууль, хатуу дэг журмыг тодорхойлсон, мэргэжлийн ур чадвар бүхий энэ төрөлд ойртох боломжгүй. Зарчмын хувьд удирдлагын ажилтнууд, албан хаагчид байгуулгын үйл ажиллагаа болон түүний өмч хөрөнгийн нэгээхэн хэсгийг ч эзэмших эрхгүй. Харин ашиг орлого нь дэний хэрэгцээг хангахад зарцуулагдах ба байгуулгын өмч хөрөнгийн талаар албан хаагчдын хувьдаа хэрэглэх тусгай зарчмууд байдаг. Албан хаагч нь тайлан тооцоо гаргах үүргийг хүлээдэг. Албаны үйл ажиллагаа явуулах байрыг бусад амьдарлын орчингоос зааглаж өгдөг. Байгуулгын талаархи хуучны нийгэм судлалын хандлага нь хамтарч ажиллах талыг илүү онцлохын сацуу байгуулгыг нэг эд эс мэт нэг зорилгод чиглэсэн цул амьд биетэй зүйрэлдэг. Харин хоёрдугаар хандлага нь байгуулгын эрх мэдэл тодорхой үүрэг фунц гүйцэтгэх, уг функцын элементүүдийн үйл ажиллагааг нэгтгэн зохицуулахад удирдлагын ур чадвар оршино. Үүнийг менежмент гэх талтай. Өөрөөр хэлбэл тухайн албан хаагчид өөр өөрийн үүргийг гүйцэтгэнэ. Эрх мэдлийн өөр нэг үүсвэр нь Засгийн газрын тогтоол гүйцэтгэлийн харилцан хамаарлын нэгдэлд оршино. Өөрөөр хэлбэл эрх мэдэл эзэмшигч олонхийн үзэл бодол ямар ч байлаа гэсэн үүрэг гүйцэтгэх өөрийн тодорхойлолтоос гаргахыг хүсдэг. Учир нь: 1. Эрх мэдэлтэн захирагдагчдаас тусдаа байх өөрийн статусыг эрх мэдлээ алдагдашгүй болгоход шаардлагатай байдаг. Гэхдээ дээрээс бүрэн хараат байна. 2. байгуулгын зорилго, түүнийг гүйцэтгэгч мэргэжлийн ур чадвар бүхий тодорхой эрх мэлийг шаарддаг. Энэ хүрээнд захирагдагсад болон гадаад орчны нөлөөг хүлээн авахгүй байх нөхцөл бүрэлддэг. Хамгийн гол нь тодорхой зорилгыг биелүүлэхэд эрх мэдэл чиглэдэг учир засаглалын харилцааны гол хэрэгсэл болдог. Учир нь олон нийтийн шаардлагыг байн байн биелүүлэх нь эрх мэдлийн нэр хүнд, хүчийг сулруулдаг. Төрийн бюрократ аппаратууд зорилгоо биелүүлэхийн тулд үүрэг хүлээж, эрх мэдэл эзэмшдэг. Гэвч бодит байдал дээр Засгийн Газрын ихэнхи агентлагуудын зорилго тодорхой бус, тооны хувьд тогтооход хэцүү байдаг. Бюрократ бүтэц дэх шалгуур нь функцын мэргэшилд илүү чиглэсэн байдаг. Функцын мэргэшил нь явцуу хүрээнд тодорхой ашиг сонирхол, тухайн нутгийн хэллэг, уламжлалт систем дахь неопозитивизм, фаротизмын үлдэцэд өртөхгүй автономит байхад чиглэдэг. Ингэснээр хамтын ажиллагаагаар нэгдэн, өвөрмөц хэл, ашиг сонирхол, үйл ажиллагааны нэгдэл хүрдэг. Энэ нэгдэл нь тухайн байгуулга салбарын ашиг сонирхол гэдгээр илэрнэ. Тодорхой зорилго биелүүлэх хүрээнд төрийн байгуулгууд бий болдог. Энэ зорилгоор уг байгуулгын бүтэц зохион байгуулалтын эрх үүргийн функциональ тогтолцоо үүсдэг. Тодорхой үүргийг гүцэтгэх хүрээнд тухайн байгуулга болон албан тушаалтнуудад хязгаарлагдмал эрх мэдлийг олгодог. Энэ эрх мэдлийн хүрээнд тухайн зорилгыг биелүүлэх тодорхой мэргэжлийн рэх чөлөө хадгалагддаг.Үүнийг төрийн автономит шинж гэнэ. Аливаа байгуулга албан тушаалтан, түүний үүссэн зорилгын хүрээнд үрэг гүйцэтгэх чадвартай байх ёстой. Өөрөөр хэлбэл байгулгын хувьд үүрэг гүйцэтгэх амтериаллаг болон техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байна. Харин хувь хүмүүс, төрийн албан хаагчдын хувьд тухайн тухайн үүргийг гүйцэтгэх мэдлэг, ур чадвар, дадлагатй байх ёстой. Энэ нөхцлийг хангаж албан тушаал ахьдаг. Шалгуурын менежментийг “мерит” систем гэнэ. Өөрөөр хэлбэл боловсон хүчний чадвар мэдлэгийг шалгадаг. Эрх мэдлийн шийдвэр ойлгомжтой, биелэгдэхээр байх ёстой. Өөрөөр хэлбэл тэр захирамжийн хувьд тухайн стандартад хүрсэн байх ёстой. Төрийн албан хаагчдын албан тушаал ахих систем маш удаан байдаг. Үүнийг “гильдийн” систем гэнэ. Хэд хэдэ хандлагатай байдаг: 1. Тодорхой хугацааны дараа цол ахих хандлага. 2. Ажлын амьжилт гаргасан үед тушаал ахих хандлага. Хяналт Төрийн удирдлага, түүний бүтэц дахь эрх үүргийн тогтолцоо нь бүх талын хяналтыг зайлшгүй байдлаар шаардаж байдаг. Өөрөөр хэлбэл нийгэмд ганц давуу эрхтэй хүн байдаг нь төрийн албан хаагч юм. Тэр хэрээр эрх мэдэл өгч, нийгмийг хянах, зохион байгуулах үүрэг бий болдог. Уг үүргийг дагаж ёс суртахуун шаардлагатай болдог. Ингээд уг ёс суртахууныг хянах хяналт хэрэгтэй болно. төиийг нийгэм хянадаг ба төрд өөрт нь мөн улс төрийн засаглал, гуравдугаарт иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ард түмэний хяналт байдаг . Хариуцлага Эрх, үүрэг, хяналт нь хариуцлагын тогтолцоотой хамт нэгдэж байж төрийн функциональ тогтолцоо бүрддэг. Хяналтгүй эрх, үүрэг нь дарангуйлал, хяналттай боловч хариуцлагын тогтолцоогүй төр бас л ажиллахгүй. Хариуцлагын тогтолцоо гэдэг нь тухайн асуудалд хэн нь хариуцлага хүлээх вэ гэдгийг нарийвчлан заасан байдаг хулийн эмхэтгэл юм. Эдгээр эрх, үүрэг, хяналт, хариуцлагын тогтолцоо төрийн үйл ажиллагааны үндсэн механизмийг бүрдүүлдэг. Энэ механизм нь доорхи зарчмыг баримтална. Үүнд: 1. Шудрга ёс. 2. Тэгш ёс. 3. Эрх чөлөө. 4. Хууль дээдлэх. 5. Үндэсний эв нэгдэл хангах. 6. Ардчилсан ёс. Төрийн үйл ажиллагааны энэ функцууд нь авторитар, тоталитар, ардчилсан дэглэмд өнгөц харахад адил мэт боловч өөр өөр байдаг. үүнийг үндсэн нэг чанар буюу төрийн механизм хэнд үйлчилж байна вэ гэдгийг харгалзан үздэг. Шудрага ёс Шудрага ёс гэдэг бол хүн бүрт зохих ёсны урамшуулал буюу зэмлэл хүртээх журам юм. Энэ зөвхөн материаллаг зүйлийг төдийгүй эрх, эрх чөлөө гэх мэт хүртээж болох бүхий зүйлс хамаарагддаг. Шудрага ёсыг ёс суртахууны зөв буруутай хольж солих нь илбэг. Төрийн үйл ажиллагааны болон хувь хүний түвшинд шудрага ёс, ёс суртахуун нь хоёр өөр ойлголт юм. Нэг хувь хүн бусдын хувьд ёс суртахуунгүй үйлдэл хийсэн ч түүнийг шудрага бус гэж үзэхгүй байж болно. Төрийн шудрага ёс гэдэг бол хууль дүрэм хэрхэн мөрдөгдөж байгаагаар илэрнэ. Энэ нь түгээмэл байдлаар хуулийг зөрчсөн буруу үйлдлийг цээрлүүлэх, хохирлыг төлүүлэхэд хэрэглэгдэх хууль тогтоомж юм. Тиймээс төр, шудрага ёсыг үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгох ёстой. Хууль шудрага бус байж болно. Зарим хууль хүмүүсийг ялгаварлахад хүргэдэг хэмээн шүүмжилдэг. Тиймээс хууль шудрага бус учир уг хуулийг өөрчлөх хөдөлгөөн өрнөдөг. Нийгмийн шудрага ёсыг хангасан нийгэм бол хувиарлалт хэрхэн хийгдэж байгаа болон ямар нэг эрх зөрчигдсөн эсэхийг анхаардаг. Энэ бол шудрага ёсны тухай уламжлат ойлголт дээр үндэслэсэн процетурын ойлголт юм. Дээрхи онолын үндсэн дээр баян ядуугийн асар их ялгаатай эсвэл ялгаагүй нийгмүүдийн аль аль нь ч шудрага байж болно. Жишээ нь баян ядуугийн ялгаа ихтэй нийгэмд баячууд нь ядуучуудын хүсэлд нйицсэн бараагаар хангаж нийлүүлсэн бол шудрага нийгэм юм. Харин бусдаас хулгайлах замаар эд баялагтай болдог бол шудрага бус нийгэм юм. Тэгш байдал, тэгш эрх Тэгш эрх буюу тэгш эрх гэдэг бол хүн бүр адил буюу ижил нөхцөл, эрх олгох тэр зарчим юм. Тэгш байдал гэдэг нь хүн бүрт тийм боломж олгох явдал юм. Гэвч төр, түүний үйл ажиллагаа иргэддээ тэгш эрх олгох ёстой. ёс суртахууны тэгш эрхийг хүлээн зөвшөөрөхийг улс төрийн гол үр дагавар бол хууль зүйн тэгш эрх буюу хуулийн өмнө эрх тэгш байх явдал юм. Төр нь аливаа хүний иргэний харъяалал, үндэс угсаа, баян ядуу, гарал үүсэл, хүйс шашин, арьс өнгө зэрэг тухайлсан шинжээс үл хамааран адил тэгш байх ёстой гэсэн зарчмаар үйл ажиллагаагаа явуулах ёстой байна. Эд баялагийг тэгшитгэх нь хүсэшгүй зүйл бөгөөд хүн бүрд ижил авьяас заяагаагүй ч ядаж нэг нийгэмд харъяалагддаг иргэд хууль зүйн адил эрх эдлэх ёстой. 1789 оны Францын “Хүн, иргэний эрхийн тухай тунхаглал”-д “хууль хүн бүрд ижил, хүн бүр авьяас чадвараас нь өөр аливаа ялгаваргүй бүхий л хүндлэл, ажил үйлсийг эрх тэгш хүлээн авах эрхтэй” гэжээ. Эрх чөлөө Хүн бүрд заяагдсан эрхийг хүний эрх гэнэ.энэ нь иргэний харъяалал, шашин, хүйс, гарал үүслийг үл харгалзан хүн бүрд адил байна. Хүний эрх 3-н шалгуур хангана. Үүнд: 1. Бүхнийг хамарсан, бүх хүнд адил заяагдсан, зөвхөн цөөнхид зориулсан тусгай эрх байна. 2. Туйлын шинжтэй байна. түүнийг олон нийтийн ашиг сонирхлын үүднээс ямар нэг хуулиар хязгаалах ёсгүй. Либераль зарчимд зөвөх хүний эрх хоорондоо зөрчилдсөн үед түүнийг хязгаалана. 3. Хүний эрх салшгүй шинжтэй. Төр нь үйл ажиллагааны зарчимдаа хүний эрхийг хамгаалах, түүнийг хөсөрдүүлэхүй байх чиглэлийг гол болгох ёстой. Хэсэг бүлгийн эрх хүний эрхэд хамаарагдахгүй. Жишээ нь: 1. Тэдгээр эрхүүд нь түгээмэл бус. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд, уугуул иргэд зэрэг бүлэг нь бүх хүн төрөлхтнийг бүхлээр нь төлөөлөхгүй. 2. Уг эрх нь туйлийн байж чадахгүй. Өөрөөр хэлбэл бусдын эрхийг хүндлэхийг оронд аль нэг бүлгийн эрхийг илүүд үзсэнээр үндэстэн ястнаар нь аймаглан устгах явдалруу орох болно. 3. Салшгүй шинжийг агуулдаггүй. 4. Жам ёсны эрхийн тухай уламжлалт ойлголтын дагуу хүний эрх хувь хүнд харъяалагдахаас хэсэг бүлэг хүнд нэгэн зэрэг хамаарах ёсгүй. Үндэстний эв нэгдэл Төрийн үйл ажиллагаа аль нэг үндэстэн, угсаатныг ялгавалах явдлыг бий болгосноор төрийн тогтвортой байдлыг сарниулдаг. Ардчилсан ёс Төрийн байгууллын хувьд ардчилсан төр гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл мэргэжлийн түвшинд байгуулга үүргээ биелүүлэх гэж буй үед ардчилал байдаггүй. Төрийн үйл ажиллагааны механизм бол доороос дээшлэх хариуцлагын тогтолцоо байдаг.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax