2011-11-01
Хууль гэж юу вэ?
Ардчилал хүний эрхийн талаар үнэндээ мэдэх юм байхгүй ч гэлээ хүмүүсээс сонсож дуулсан сонин сэтгүүлээс бага зэрэг үзэж харсан юмаа дүгнээд хэлхэд ардчилал гэдэг нь хүний эрхийг дээдлэх гэдэг л гол зарчимтай юм боловуу гэж бодлоо. Хүний эрхийг дээдлэнэ гэхээр хүнд ямар ямар эрх байдаг талаар эхлээд мэдэх хэрэгтэй. Хүн энэ хорвоо дээр хүний хийж болох тэр бүхнийг л хийх эрхтэй. Тийм болоод ч өдий болтол хүмүүс хийсээр амьдарсаар ирсэн. Магадгүй зарим нь хуулийн хүрээнд харш үйлдэл хийсэнийхээ төлөө шоронд орж эрхээ хасуулсан ч байж болох юм. Гэвч энэ нийгэм гэдэг зүйл ийнхүү хууль дүрэмд баригдан иргэншихээс өмнө хүй нэгдэлийн үед ч юмуу хүмүүс бүхнийг хийж болдог байсан нь үнэхээр эрх чөлөөтэй байсан юм шиг. Хууль гэж ер нь юу юм болоо,хууль гэхээр л хүн болгон айж цэрвэж байдаг тэр зүйл нь уг чанартаа бол хүний эрхийг хасан боогдуулагч юм шиг. Хууль гээч энэ юм байхгүй байсан бол дэндүү эрх чөлөөтэйгээр хүрэх гэсэн оргилдоо саадгүй хүрч болох ч байсан юм шиг. Хууль хүмүүсийг бие биенээс нь хамгаалах гэж хүний ухамсар үнэт зүйл дээр тулгуурлан үеийн үед төгөлдөршсөөр ирсэн ч харамсалтай нь бидний эрхийг маш их зөрчсөөр иржээ.

Хуульгүй улс энэ хорвоо дээр нэг ширхэг ч байхгүй. Хууль байхгүй болоод хүмүүс ухамсараараа бүхнийг шийддэг тийм нийгэм байсан бол бид хөгжин дэвшиж чадах болов уу,энэ бол мэдээж боломжгүй зүйл. Хууль байснаараа хүмүүс нэгэн голдирлоор урсаж нэгэн жимээр орчлонгийн мөнх бусыг үзүүлж амьдарч ирсэн. Ингээд бодохоор хүн гэдэг хууль гэдэг зүйл байхгүй бол ямар өрөвдөлтэй өчүүхэн сэтгэхүйтэй улсууд болон хувирах вэ гэдэг нь харагдаж байгаа юм. Дэлхий дээр хуульгүй нэг ч орон байхгүй байна гэдэг чинь дэлхий дээр маш олон адгууснууд амьдарч байнаа гэсэн үг шүү дээ. Гэтэл би хууль байхгүй байсан ч өөрийнхөө сэтгэлийн хуулиар өөрөө өөрийгөө аваад явчихана гэж бодож байгаа хүн олон байгаа. Гэвч та ганцаараа энэ хорвоог бүрдүүлдэггүй болохоор цаана нь байгаа маш олон хүн таны тэр бодолоос хамаарахгүйгээр өөрөө өөрийнхөөрөө оршин тогтнохыг хүснэ. Тиймээс л хүн гэдэг үүрд хууль гэдэг энэ ногтыг толгойдоо зүүгээд бусдын эрхэнд халдахгүй хүлцэнгүй амьдардаг буюу. Хууль гэдэг үнэхээр хүчтэй зэвсэг ажээ.

Хууль бидний эрхийг хамгаалдаг. Тэгвэл юунаас хамгаалдаг вэ? Хууль мэддэггүй зарим нэг өөрийн мэдэлтэй болоод мэдэлгүй буруу үйлдэл хийчихдэг тэдгээр хүмүүсээс амьд явах,аюулгүй орчинд амьдрах эрхийг маань хамгаалж өгдөг. Нэг ёсондоо бол үйлчилгээний байгууллага юм. Гэтэл энэхүү үйлчилгээний байгууллага нь хахуульд өртвөл яах вэ? Бидний эрхийг хэн хамгаалах вэ? Бид үнэхээр үнсэн дээр хаясан шалз шиг л болж хувирана. Үүнээс үүдээд хүний эрхийн байгууллагууд гэж нэртэй хүмүүс гарч ирсэн. Энэ хүмүүс нь юу хийдэг вэ? Хууль мэдэхгүйгээс болоод өөрийнхөө эрхийг зөрчигдчихөөд байгаагаа ч мэддэггүй энгийн ардуудад тусалдаг юм шиг. Ингэхээр төр гэдэг нь тусдаа,хууль гэдэг нь тусдаа оршин тогтнож байж энэ нийгэм эрүүлшин цэвэрших ёстой. Гэтэл төр хууль 2 тусдаа оршин тогтнож чадаж байна уу гэдэг нь өнөө үед их эргэлзээтэй болоод байгаа. Эцэст нь дүгнээд үзхэд төр гэдэг хүмүүсийг тэжээдэг машин биш өөрсдийгөө тэжээхэд нь хуулиар хамгаалж бас бодлогоор зохицуулж таатай орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг субьект ажээ.

Төрийн төлөө амьд яваа юм шиг аашилж өнөөдөр өлбөрч үхэж байгаагаа төрийн буруу бодлого гэж зэмлэж байгаа хүмүүс одоо болтол манай нийгэмд байсаар байгаа нь ху нам болон ардчилалын бусдад бэлэн мөнгө амалж залхуу хойрго байдал руу нь улам түлхэж амар хялбараар хоол олж идэх гэсэн хүслийг нь улам дэвэргэж байгаа юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр ард түмнийхээ тархийг өнөөдөр идээд дуусах хоолоор цэнэглэлгүй алсыг харсан уужим сэтгэхүйгээр төр маань ажиллаасай гэж хүснэ. Эдгээр хүчинүүд яагаад төрд гарахыг тэгтэлээ хүсэж улайран зүтгээд байгаа учрыг нь жаахан ч гэсэн ойлгох гээд үзэх юм бол тэд үнэхээр ард иргэддээ ажиллаж амьдрах таатай орчин нөхцөл бүрдүүлж өгөхийн төлөө тэмцэж байна уу аль эсвэл үгүй юу гэдэг дээр бид дүгнэлт хийх хэрэгтэй юм. Магадгүй тийм хүсэл байхыг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ ард түмэн мэргэн ухаандаа шүүн тунгааж хэнийх нь зөв хэнийх нь буруу гэдгийг ялгаж салгах тэр цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж байна.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax